Х.Буянтүмэн: Гашуунсухайтын хилийн боомтоор хил нэвтэрсэн 11 мянга гаруй тээврийн хэрэгслийн бүртгэлийн мэдээллийг серверээс устгасан нь тогтоогдлоо

 Хууль эрх зүй
Turbat
Унших: 1 мин
00
legacy:ATG/B5CEBBDE-5515-45E1-8CBD-BD506A63225B.jpg

АТГ-аас өнөөдөр мэдээлэл хийсэн. Тодруулбал, Хил хамгаалах байгууллага, гааль, АТҮТ-ийн эрх бүхий албан тушаалтнууд нь хууль бусаар гаалийн бүрдүүлэлтгүй тээврийн хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлж, хахууль авсан, олон улсын ачаа тээврийн С зөвшөөрөл олгохдоо бусдаас хахууль авсан зэрэг нийт 42 яллагдагчид холбогдох гурван хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлсэн гэсэн юм.

Мөн АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Буянтүмэн "Гашуунсухайтын хилийн боомтоор хил нэвтэрсэн 11 мянга гаруй тээврийн хэрэгслийн бүртгэлийн мэдээллийг серверээс устгасан нь тогтоогдлоо" хэмээлээ.