Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Сураггүй алга болсон хөгжлийн бэрхшээлтэй 16 настай охиныг хайж байна
00

Баянхонгор аймгийн Жаргалант суманд сураггүй алга болсон 16 настай хөгжлийн бэрхшээлтэй охиныг эрэн хайж байна. Тодруулбал, аймгийн онцгой байдлын хэлтэст "Тус сумын 2 дугаар багийн “Нуурын-Өргөн мод” гэдэг газар иргэн Б 03.15-ны өдрийн 18:30 цагийн орчим малчин Б-ны гэрээс явганаар гараад сураггүй болсон" тухай дуудлага ирсэн байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Жаргалант сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид тус сумын Цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн ахмад А-аар ахлуулсан алба хаагчид, мэргэжлийн ангийн 2 ажилтан, ар гэрийн 5 иргэн, нийт 12 хүн иргэн Б эрэн хайх ажиллагааг өчигдөр шөнийн 00.30 цагаас эхлүүлсэн байна.

.webp)
.webp)
