Ука хочит Л.Алтанхуягийн бүлгийн этгээдүүд бусдын эд хөрөнгийг захиалагчид хууль бусаар шилжүүлж, хохирогчийг хүчинджээ

 Хууль эрх зүй
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
90
legacy:2024/05/338428781_910425526677164_5317172432458363494_n (1).jpg

Өмнө удаа дараа ял шийтгэл эдэлж байсан этгээдүүд хамтран бусдыг айлган сүрдүүлэх замаар эд хөрөнгө, мөнгө авах гэмт хэрэг гарч байгаа талаар цагдаагийн байгууллагаас мэдээлсэн. Тухайлбал, Ука хочит Л.Алтанхуягийн бүлгийн Хулнаа хочит Хулансамбуу нь Цэнгэл хочит Б.Батцэнгэл, Уугаа хочит Б.Ууганзаяа нартай бүлэглэн Э.Сумъяажаргал гэх эмэгтэйн захиалгаар бусдын эд хөрөнгийг өөрт нь хууль бусаар шилжүүлсэн гэх хэргийг шалгаж байгаа аж.

Тодруулбал, тухайн этгээдүүд нь өнгөрөгч оны 12 дугаар сард эрэгтэй “Б”-г Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт байрлах зочид буудалд аваачиж, улмаар эд хөрөнгийн эрхээ шилжүүлэн өгөхийг шаардаж, хохирогчийг зодон биед нь гэмтэл учруулж, зодох үедээ бэлгийн дур хүслээ ёс бусаар ханган хүчиндэж, өөрт нь болон түүний ойр дотны хүнд хүч хэрэглэхээр заналхийлж, бие болон сэтгэл санааны хохирол учруулан түүний эд хөрөнгийг захиалагч этгээдэд хууль бусаар шилжүүлсэн байна.

Эл хэрэгт 15 этгээдийг холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.3 дахь хэсэгт зааснаар мөн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2.8, 2.10 дахь хэсэгт зааснаар тус тус эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.

Хуваалцах:90

СЭТГЭГДЭЛ (9)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Naarnii buusnuud

  • З
    Зочин

    Төрд хулгайч нар суугаад ирхээр доод зиндааны дээрэмчин кааяачин хулгайч нар нь бас яаж зүгээр байхав. Монгол улс ардчилсан эрх зүйт төртөй улс. Энэ мэт зандалчингуудыг нам дарж байх хэрэгтэй. 90-ээд оны орой бусгай цаг биш шүү. Шударгаар хөдөлмөрлөж амьдрах цаг.

  • З
    Зочин

    Монгол ямар хэдэн зуун сая хүнтэй биш 3 сая хүн амтай. Бараг тойроод явбал бүгд хамаатан садангууд биздэ нэгнийгээ ингэж дээрэмдэж галаадын мафтай кино болох гээд байдгымуу яадгын энэ муу 2 ийг мэдэхчгүйн байна. Наранд мөрөөрөө явж чадахгүй бол тэр нарсанд нь хэвтүүлээд өг.

  • З
    Зочин

    Элбэгдорж пязда цаазын ялыг бхгүй болгосноор энэ хэдэн шоронгийн хулгайч нар бүр айх ичих юмгүй болжээ үсрээл шоронд орно гэртээ очиж бгаагаас ялгаагүй юмда. Бүх хөрөнгийн хураагаад маш хатуу чанга шийтгэл өгөх хэрэгтэй, ийм байхаар монголд хэн бизнес хийх юм бээ

  • З
    Зочин

    Шадивлан1зуслан дээр бас Н.Ишг ймаа нэртэй бүлэг иргэд бусдын өмчийг нэг нэгэндээ шилжүүлсэн нэртэй захиргааны актын зөрчилтэйгээр хууль бусаар нэвтэрсэн дээр прокурор ажилтнууд холбогдож магадгүй байна.

  • З
    Зочин

    shorongiin bandi nar ih darwaljaz dee. Bodvol nuursniihen bie bieniigee shantaajilj bga yum bnda. Ene udaa arai hetruulsen bn shv. ohiduudaas yalgagdahgui yumgui bolson shorongiinhon

  • З
    Зочин

    Mash notstoi hereg bn. Hudruulj yallaval tsaashid garah ur dagavar n buurah bh

  • З
    Зочин

    УИХ-д хулгайч нар үүрлэж хууль тогтоогоод байхаар доогуур эрүүгийнхэн цэцэглэж жирийн иргэд тайван амьдрах аргагүй боллоо. үүнээс салах ганц арга хулгайч гишүүдийг энэ гэмт хэрэгтэнүүдтэй нэг камерт хорих улмаар хорвоогоос тонилгож хуулийн байгууллага үнэн мөнийг тогтоодог гэм буруугүй жирийн иргэд ядуу ч гэсэн тайван амьдардаг монголтой болмоор байна

  • З
    Зочин

    Өө, бүр амар амар, аан