Учка хочит Н.Мөнх-Учрал, хуруугүй хочит Х.Оюунболд нарын хэрэгтнүүд бусдыг айлган сүрдүүлж “Lexus 570” автомашиныг нь хууль бусаар шилжүүлэн авчээ

 Хууль эрх зүй
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин 11 сек
120
legacy:TSEG/338357466_879174313181829_2231935117570790250_n.png

Өмнө удаа дараа ял шийтгэл эдэлж байсан этгээдүүд хамтран бусдыг айлган сүрдүүлэх замаар эд хөрөнгө, мөнгөн хөрөнгийг нь авах гэмт хэрэг гарч байгаа талаар цагдаагийн байгууллагаас мэдээлсэн. Тухайлбал, Учка хочит Н.Мөнх-Учрал, хуруугүй хочит Х.Оюунболд, Гураа хочит З.Гурвансайхан, Зана хочит Занабазар нар нь бүлэглэн Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт нэр бүхий иргэний “Lexus 570” маркийн тээврийн хэрэгслийг хууль бусаар авахаар зэвсэг зэвсгийн чанартай зүйл ашиглан хохирогчийг айлган сүрдүүлж, хүч хэрэглэжээ.

Шалгалтаар тухайн этгээдүүдийн гэр болон тээврийн хэрэгслээс гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан байж болзошгүй 20см урттай хийн гар буу, хутга зэргийг хураан авсан байна. Гэмт этгээдүүдийн эл үйлдэлд Эрүүгийн хуулийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх /Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх/ хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.

Гэмт хэргийг үйлдсэн гэх Учка хочит Мөнх-Учрал нь 2002-2022 онуудад ЭХ-ийн 123.3 хулгайлах, 126.1 хүчиндэх, 147.2, 148.1 залилан мэхлэх, 149.1 бусдын эд хөрөнгийг авахаар далайлган сүрдүүлэх, 181.2 танхайрах, 261.1 оргон зайлах, 98.1 хүнд гэмтэл учруулах, 20.16 олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах, 2.1, 20.7 мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах, зэрэг ялаар шийтгэгдэж байсан аж. Түүнээс гадна мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хууль бусаар олж авах, тээвэрлэх, хадгалах үндэслэлээр удаа дараа цагдаагийн байгууллагад шалгагдаж ял эдэлж байсан бөгөөд тогтмол биедээ зэвсэг, зэвсгийн чанартай эд зүйл авч явдаг этгээд юм.

Хуваалцах:120

СЭТГЭГДЭЛ (12)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Shorond horduuln usga

  • Б
    Бямбаа

    Шорондоо залраг дээ...

  • З
    Зочин

    Цааш харуулах олон арга бий олигтой төр ийм Юмнуудыг цэвэрлэж явдаг

  • З
    Зочин

    ТЭГЭЭД АЛААЧ ДЭЭ ХОГ ШААРЫГ... УЛС ТӨР НЬ ДАМПУУРСАН.. ДЭЭР НЬ ГЭМТ ХЭРЭГТНҮҮДИЙН ДАРАМТАД АЙДАС ХҮЙДЭСТЭЙ ... АРАЙ АРАЙ

  • З
    Зочин

    1 нь банди, 2 нь шуумарууд байна чааоос. Яахаараа ийм юмнууд хөрстөд хүн болж төрдөг байнаа. Сайхан залуус явж байхаар ийм юмнуудыг оронд эрлэг нь аваад яваасай даа.

  • D
    danjiin 1000

    huruuguu sda min hohin ih tom baisan ym AA

  • З
    Зочин

    Ийм олон гэмт хэрэг хийсэн хүн тэгээд дараагийн гэмт хэргээ хийх гээд зүв зүгээр явж байдаг сонин юмаа . Манай хууль шүүхийнхэн яаж ажиллаад бнаа

  • F
    Fuck

    Ийм олон гэмт хэрэг хийсэн хүн бараг насаараа суух байтал гаргаад л хэрэг хийхээр нь буцааж хийгээд л хэрэг хийх бүрт 1сар амраагахд гаргаал байдаг юмуу хаашаа юм бэ манай хууль чинь одоо тэгсэнээ бараг хэрэг хийгээгүй хүнийг л хэдэн арван жилээр хорьчих гээд л үзээд байдаг

  • З
    зочин

    Ураны үйлдвэрт явуул сда гэж яаж тайван амьдрах вэ! Ард иргэд чинь

  • З
    Зочин

    iim hogiin yumnuudtai nzilj bsn nuhud, hamaatan sadan ta nar ene hogoosoo ichitsgee.

  • З
    Зочин

    Учка хоч уу

  • З
    Зочин

    Хүчин хийдэг атаман гэж байдаггүй юм банди шуумар л бна