Эрүүгийнхний байгуулсан “мафи”-д энгийн иргэд “эрэмдэглүүлэх нь”

 Хууль эрх зүй
umaahan
Унших: 1 мин 56 сек
80
legacy:TSEG/592656.jpg

Цагдаагийн байгууллагаас өнөөдөр /2023.03.30/ мэдэгдэл хийх үеэрээ маш ноцтой мэдээллийг олон нийтэд хүргэв. Тодруулбал, өмнө нь олон удаагийн ял шийтгэл эдэлж байсан этгээдүүд бүлэглэн хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулдаг ААН-үүдийг дарамталж их хэмжээний мөнгө гаргуулан авах, бичиг баримтыг нь хүчээр өөрсдийн нэр дээр аль эсвэл захиалагчид шилжүүлсэн гэмт хэргийг үйлдсэнийг цагдаагийн байгууллага илрүүлсэн аж. Рецедив гэмт хэрэгтнүүдийн үйлдэл даамжирч, энгийн иргэдийн үл хөдлөх хөрөнгийг хүртэл дарамталж гарын үсэг зуруулах байдлаар хууль бусаар өөрийн болгосон тохиолдол ч бүртгэгджээ.

Нийтэд ил болсон гэмт хэргүүдээс харахад, бидний кинон дээрээс л хардаг байсан танхай этгээдүүд энгийн иргэнийг “Мөнгө гаргаж өг, уурхай, автомашинаа өг” гэж дарамтлахдаа хутга, буу, амьсгал боогдуулагч зэрэг зэвсгийн чанартай эд зүйлийг ашигласан байгаа юм. Түүнчлэн бусдын захиалгаар иргэдийг айлган сүрдүүлэхдээ хохирогч эрэгтэйд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн аж /хэргийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ унших боломжтой/.

Өнөөдөр нийтэд ил болсон цөөн хэдэн хэргүүд нийгмийг тэр чигт нь айдаст автуулж орхив. Үүнээс үүдэн цагдаагийн байгууллагаас илрүүлж буй онц ноцтой гэмт хэргүүдийг цаашид яах вэ, ямар хариуцлага тооцох вэ, хохирогчдыг хэрхэн хамгаалах шаардлагатай вэ зэрэг асуудлуудад холбогдох яам агентлагууд бодлогын хүрээнд анхаарах зайлшгүй шаардлага үүссэн нь харагдаж байна.

Олж илрүүлсэн нь л энэ болохоос хууль хүчнийхний хараанд өртөөгүй энэ төрлийн гэмт хэрэг үйлддэг хэдэн ч бүлэг этгээд байхыг бид хэлж мэдэхгүй. Учир нь энэ төрлийн гэмт хэргүүд ихэвчлэн нууц далд аргаар нарийн зохион байгуулалттай үйлдэгддэг. Үүний зэрэгцээ хохирогчид сэтгэл санаа, бие маходын хувьд айдас, заналхийлэлд автсаны улмаас цагдаагийн байгууллагад гомдол гаргадаггүй байна. Энэ байдал нь эргээгээд тухайн хэргийн илрүүлэлтэд хүндрэлтэй байдал бий болоход нөлөөлж буй юм.

Нөгөө талдаа, "эрүүгийнхэн" хэмээх зартай нөхдөд дахин гэмт хэрэг үйлдэх нөхцөл үүсгэж, ажиллаж хөдөлмөрлөж яваа иргэдээ ноцтой гэмт хэргийн хохирогч болгохгүйн тулд тэдэнд оногдуулах ялын бодлогыг чангатгах шаардлагатай байна. Цагдаагийн байгууллага шийдвэр гаргах эрх бүхий байгууллага биш. Тэд мөрдөн шалгах чиг үүргээ хэрэгжүүлж ажиллана. Тиймээс ХЗДХ болон холбогдох бусад яамдууд энэ асуудлыг анхааралдаа авахгүй бол эрүүгийнхний байгуулсан “мафи”-д энгийн иргэд “эрэмдэглүүлэх нь”.

НЭМЭЛТ: Энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болсон иргэдийн талаарх мэдээллийг Эрүүгийн цагдаагийн албаны 262425 дугаар утсаар болон биечлэн өргөдөл, гомдол гаргасан тохиолдолд цагдаагийн байгууллагаас нууцлал, аюулгүй байдлыг ханган шалгах аж.

БУСДЫГ ДАРАМТАЛЖ БУЙ БИЧЛЭГ:

Хуваалцах:80

СЭТГЭГДЭЛ (8)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • N
    Naran2023/04/01

    Olon jiliin changa ял өг хүн алсан дээрэмдсэн хүнийг насаар н хяналтад байлга.хүзүүгүй новш цаазын ял бхгүй болгосон маш буруу

  • З
    Зочин2023/03/30

    Сонгууль дөхөхөөр ардчилсан намын хулгайчуудын хулгайч нараар хийлгэж буй хар сурталчилгаа л байна ш дээ. Хариуцлагыг нь үхэж далд орсон элбэгдорж нараас нэхэх хэрэгтэй. Тэр муу хулгайч л наадуулыг чинь турхирсан байгаа даа.

  • З
    Зочин2023/03/30

    Наадуулынхаа толгойг нь таслаад Сүхбаатарын талбайн тэнд шонд өлгөөд дор нь тайлбар бичиж өлгөөд хууль зөрчдөг хулгай хийдэг, улсад ажил хийдэггүй нөхдүүдэд сайн харуулж ойлгуулах хэрэгтэй.

  • З
    Зочин2023/03/30

    Босоогоороо хөхдөгүүдийг бас шалгаарай. Жинхэнэ шантаачид рекетчид тэнд байгаа шүү.

  • Л
    ЛГБТ Анараахүү2023/03/30

    Комедиан идэродтойгоон сонжин грандын 906д дахиад оон оон хиймээрээн оюнгэрл эрчээ жээрии өвөө ооон оон ооон үүүүү үүүүү үүүүү 88**8888 мсж мсж

  • З
    Зочин2023/03/30

    Цаазаар авмаар хулгайчууд вэ?

  • З
    Зочин2023/03/30

    УИХ-д хулгайч нар суучихаад хууль батлаад байхаар захын хулгайч дээрэмчид галзуурч байна. цаазын ялтай болох хэрэгтэй. цаазын ялгүй болгосон хүзүүгүй хулгайчийг эд нартай хамт цаазлах хэрэгтэй

  • З
    Зочин2023/03/30

    Nyamdorjoos hoish ednyysiig nomhruulj darah hyn bhgui butsaagaad said bolgo