Удаа дараа ял эдэлж байсан эрүүгийн этгээдүүдийг баривчилж, ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулжээ

Олон удаа ял шийтгэгдэж байсан этгээдүүдийн бүлэглэн үйлдсэн хэд хэдэн гэмт хэргийн талаар өнөөдөр цагдаагийн байгууллагаас мэдээлсэн. Тухайлбал, удаа дараа ял шийтгэгдэж байсан Моононгийн Батлхагва, Няд хочит Эрдэнэ-Очирын Батболд, Аймгийн арслан Басгаадайн Батхуяг нар нь бусадтай бүлэг зохион байгуулалтад орж орон нутаг дамжин тусгай зөвшөөрөлгүй тэсэрч дэлбэрэх бодис ашиглан газар ухаж хууль бусаар их хэмжээний ашигт малтмал /алт/ олборлосон, иргэдийг айлган сүрдүүлсэн, төрийн албан тушаалтнуудад авлига өгсөн, мөнгө угаасан гэмт хэрэг үйлдсэнийг илрүүлжээ. Тухайн этгээдүүдийг энэ оны гуравдугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүрэгт байдаг “Тайж зочид” буудлаас тусгай ажиллага явуулж баривчилсан бөгөөд тэднийг одоогоор ШШГЕГ-ийн харьяа хорих 461 дүгээр ангид хуяглан хүргэж цагдан хориод байгаа аж.

.webp)
.webp)
