ШҮҮХ: 2 настай хүүхдийг хүчиндсэн этгээдэд бүх насаар нь хорих ял оногдуулав

 Хууль эрх зүй
Altanzagas
Унших: 1 мин 11 сек
40
legacy:2024/07/04/shuuh.jpg

Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс бага насны хүүхэд хүчиндсэн этгээдэд бүх насаар нь хорих ял оноожээ.

Тодруулбал, "Аймгийн Прокурорын газраас Б-д холбогдуулан согтуурсан үедээ бага насны 2 нас 5 сар 21 хоногтой О-г биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн хүчиндсэн гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүгдэгч Б бага насны хохирогч О-г биеэ хамгаалж чадахгүй, тэрхүү үйлдлийн учир холбогдлыг ойлгохгүйг далимдуулан түүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдалд халдаж, улмаар бие махбодын хийгээд сэтгэцийн хувьд бойжилт олоогүй хүүхдийн эрүүл мэнд, сэтгэл санаанд хор уршиг учрах бодит аюул үүссэн байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б өөрийн дур хүслээ хангахыг эрмэлзэж бага насны хүүхдийг хүчиндэхэд чиглэсэн тодорхой үйлдлүүдийг хийсний улмаас хохирогч О-ын онгон хальс болон хярзан урагдсан болох нь тогтоогдсон.

Хүчиндэх гэмт хэрэг нь хохирогчийн хүсэл зоригоос гадуур, бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдалд халдаж хурьцал үйлдэж эхэлснээр төгс үйлдэгдсэнд тооцогддог

Шүүх хэрэгт авагдсан Шүүхийн шинжилгээний албаны дүгнэлт болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн удаа дараа тогтвортой өгсөн мэдүүлгүүд, бусад бичмэл нотлох баримтаар шүүгдэгч Б гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна гэж дүгнэн, шүүгдэгч Б-г "Бага насны хүүхэд хүчиндэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан бүх насаар хорих ял оногдуулав" хэмээн Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс мэдээллээ.

Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • U
    UB emegtei

    buzriig yamarch yum dee, hadgalaad buun mungu alaad nugelten bolno, uurhaid awaachij ajilul ooroor uhtel n ajil hiilge

  • З
    Зочин

    Iim Novshnuudad tsaaz onoogooch eee

  • Б
    Би байнаа

    Ийм хэрэгт цаазын ял оногдуулах хуулийн зохицуулалт хэрэгтэй шүү бодлого тодорхойлогч нараа

  • З
    Зочин

    ийм хогуудын зураг хөрөг нэр устай нь шууд нийтэд дэлгэ. энэнд ямар юмны нэр хүнд гэж байдгийн хэний хүүхэд ийм хэрэг хийдгийг олонд нийтэд жишиг болгон дэлгэж тавь