Замын-Үүдийн боомтоор 2 кг 242 грамм алт байж болзошгүй металл гаргахыг завджээ

 Хууль эрх зүй
Turbat
Унших: 1 мин
00
legacy:gaali/alt/337894094_571706028270485_2361349498548809026_n.png

Өнгөрсөн гуравдугаар сарын 29-ны өдөр Замын-Үүдийн боомтоор алт байж болзошгүй металл гаргахыг завджээ. Тодруулбал, Замын-Үүд боомтын автозамын шалган нэвтрүүлэх цогцолборын “Зорчигчийн гарах чиглэлд” 03-р сарын 29-ний өдөр Монгол Улсын иргэн “Т” болон “Б” нь 3 ширхэг нийт 2 кг 242 грамм алт байж болзошгүй цул шар өнгийн металлыг улсын хилээр гаргахыг завдсан үйлдлийг гаалийн хяналт шалгалтаар илрүүлэн шалгаж байна гэж ГЕГ-аас мэдээллээ.

legacy:gaali/alt/339241640_595091376009034_4341899657740735186_n.png legacy:gaali/alt/337880294_780391683601168_8297023728210267843_n.png