Хулгайн гар утсыг хямд үнээр худалдан авч, зарж борлуулдаг байжээ

 Хууль эрх зүй
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
30
legacy:TSEG/894.jpg

Бусдын гар утсыг хулгайлдаг этгээдүүдээс хямд үнээр утас худалдан авдаг байсан ченжүүдэд холбогдох хэргийг шалгаж байна. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Монтел”, “Тedy” худалдааны төвийн гадна болон дотор талд үйл ажиллагаа явуулдаг нэр бүхий дөрвөн ченж нь нийтийн тээврийн автобус, автобусны буудал, Их дээд сургууль, гудамж талбайд халаасны хулгайн гэмт хэрэг үйлддэг гурван этгээдээс удаа дараагийн үйлдлээр хулгайн эд зүйл болох гар утсыг хямд үнээр худалдан авч, зарж борлуулдаг байжээ. Тус хэргийг илрүүлэн нийт 264 гар утсыг эд мөрийн баримтаар тэмдэглэл үйлдэн хураан авч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Dulguun nuuriin batsuh hogiin hulgaich

  • Б
    БОЛД

    АРХИЧИН ЭЦЭГ ЭХЭЭС ХУЛГАЙЧ ХҮҮХДҮҮД Л ГАРНА. ШОРОНГИЙН ХАДААСНУУД

  • З
    Зочин

    ХУЛГАЙЧ НАРЫГ ӨӨГШҮҮЛЖ АШГАА ХУВААДАГ НЭН ТЭРГҮҮНИЙ ХАМСААТАН НЬ ТЕДИГИЙН ХАВИАР УТАС АВНА УТАС АВНА ГЭЖ СУЛХАН ДУУГАРЧ ЗОГСДОГ ГӨЛГӨНҮҮР ХАРЦТАЙ ҮХЭЭРҮҮД ЮМ ЭНЭ ХУЛГАЙН СҮЛЖЭЭ ОРШСООР ИХ ОЛОН ЖИЛ БОЛЖ БАЙГАА