ШУУД: Д.Мөнх-Эрдэнэд холбогдох гэм буруугийн шүүх хурал болж, АН-ын зарим гишүүд шүүхийн гадаа ирээд байна

 Хууль эрх зүй
Turbat
Унших: 1 мин
00
legacy:munherdene yriltslaga/318460524_478554584405991_8381317087000588121_n.png

Иргэн Д.Мөнх-Эрдэнэд холбогдох гэм буруугийн шүүх хурал өнөөдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд болж байна. Мөн АН-ын зарим гишүүд шүүхийн гадаа ирээд байна.

Түүнийг Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаад байгаа юм.