Филиппиний иргэн харьяатын байгууллагад саатуулагдсан Т.Бадамжунайг шилжүүлэн авах ажиллагаа явагдаж байна

 Хууль эрх зүй
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
70
legacy:badamjunai/9655.jpg

Монгол Улсын Засгийн газраас 2023 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарлаж, “5Ш” ажиллагааг явуулж буй. Тэгвэл "Шувуу" ажиллагааны хүрээнд УИХ-ын гишүүн, сайд асан Т.Бадамжунайг Монголд авч ирэх хэлэлцээрийг яг одоо хийж байгаа аж.

Тодруулбал, эх сурвалжийн мэдээлж буйгаар Т.Бадамжунайг Филиппин улсын Сэбу хотод гадаадын иргэн харьяатын байгууллагад саатуулаад байна. Түүнийг АТМ-аас мөнгө авч байхад нь ийнхүү баривчилж, байршлыг нь тогтоосон аж. Тэгвэл яг одоо АТГ-ын дэд дарга Г.Азжаргал болон Эрүүгийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Т.Сүхболд тэргүүтэй хуулийн байгууллагынхан шилжүүлэн авах хэлэлцээрийг хийж байна.

Эргэн сануулахад, Т.Бадамжунай нь 2018 оны арванхоёрдугаар сарын эхээр автомашинаар хил давсан. Түүнээс хойш эх орондоо эргэж ирээгүй байгаа юм.

Хуваалцах:70

СЭТГЭГДЭЛ (7)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Бэр нь хэн гэдэг улсын их хурлын гишүүн юм бэ одоо амиа хорлодог шүүгч бямбаа авгайн хүүхэд Төмөрөө мөн нүүрсний хулгайч Удаанжаргалыг нэн яаралтай авчрах хэрэгтэй

  • Z
    zochin

    Бадамжунайг сайн шалгах хэрэгтэй. Ялангуяа хүргэн бэрүүдийг нь сайн шалга. Хүргэн нь Дарханы Төмөрлөгийн үйлдвэрийн дарга хийж байсан. Эрдэнэтэд бас санхүүгийн албыг нь хариуцаад байж байгаад Оюун эрдэнэд хөөгдөөд буунгуутаа Дарханд очоод Төмөрлөгийн үйлдвэрийн дарга болчихсон явж байгаа юм. Яасан идэж ууж ханадаггүй нохойнууд вэ . Бэр нь УИХ ын гишүүн болчихсон ч байх шиг. Монголын ард түмнээр тоглох юм аа та нар.

  • З
    Зочин

    одоо мафийн сүлжээ задарна биз

  • З
    Зочин

    Za yamarch bsan eznee bariad avch

  • З
    Зочин

    жунайгийн хамсаатнууд МАН өөрөө шүү. Худлаа жүжиг

  • З
    Зочин

    Хурдан ав ч ир

  • З
    Зочин

    100 сая хүн