АТГ: Т.Бадамжунайг авч ирэх мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж байгаа тул прокурорын зөвшөөрөлгүй мэдээлэл өгөх боломжгүй

 Хууль эрх зүй
Turbat
Унших: 1 мин
20
legacy:badamjunai/зураг11 - 2022-03-07T150358.730.jpg

Монгол Улсын Засгийн газраас 2023 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарлаж, “5Ш” ажиллагааг явуулж буй. Тэгвэл "Шувуу" ажиллагааны хүрээнд УИХ-ын гишүүн, сайд асан Т.Бадамжунайг Монголд авч ирэх хэлэлцээрийг яг одоо хийж байгаа талаар бид мэдээлсэн. Уг мэдээллийг энд дарж уншина уу.

Тэгвэл уг асуудлаар АТГ-аас мэдээлэл өгөх эсэхийг тодруулахад "Филиппинээс Б-г авч ирэх мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж байгаа тул прокурорын зөвшөөрөлгүйгээр мэдээлэл өгөх боломжгүй байна" гэлээ.

Тэгэхээр АТГ-аас ажиллагааны дараа прокурорын зөвшөөрөл авснаар албан ёсны мэдээлэл өгөх бололтой.