Д.Мөнх-Эрдэнэд 3 жил 10 сарын хорих ял оноож, нийтийн албанд 5 жил ажиллах эрхийг нь хаслаа

 Хууль эрх зүй
Turbat
Унших: 1 мин
40
legacy:munherdene yriltslaga/MPA13021.jpg

Гурван өдрийн турш үргэлжилж буй Консул асан Д.Мөнх-Эрдэнэд холбогдох гэм буруугийн шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Түүнийг албан тушаалаа урвуулан ашиглаж, их хэмжээний хохирол учруулсан, өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, албан тушаалын байдалтай нь холбогдуулан бүлэглэж хахууль өгсөн, хууль сахиулагчийг албан үүргээ гүйцэтгэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэхээр заналхийлсэн, хүний нэр төр, алдар хүндэд халдсан, худал мэдээлэл тараасан гэм буруутайд тооцсон байна.

Улмаар түүнийг нийтийн албанд ажиллахыг 5 жилээр хасч, 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэжээ.

Мөн 2.7 сая төгрөгөөр торгох ялаар шийтгэлээ. Түүнчлэн түүний үйлдлийн улмаас 112 гаруй сая төгрөгийн хохирол учирсан гэж үзэн түүнээс 82,263,785 төгрөгийг гаргуулж, улсын төсөвт олгохоор болсон аж.

Мөн гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 10 сая төгрөгийг гаргуулж, улсын орлого болгохоор шийдвэрлэсэн байна.

Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    boliochee,icheech,shudraga yos haana bainaaaaa

  • З
    Зочин

    УЛСАД их хэмжээний үнэлж баршгүй хохирол учруулсан Элбэгдорж,П.Очирбат,Багабанди, Сайханбилэг, Баяр,Баярцогт, сахал Эрдэнэбилэг...нарын өмнөх хэргүүдийг татаж ЯЛЛАЯ

  • Я
    Ямарч байсан шоронд хатаахаар боллоо

    Ямарч байсан шоронд хатааж ,Айлгаж дарамлах хэлмэгдүүлэлт бодит ажилгаа болжээ.340 тэрбум Ундармаа, 2 тэрбум хаягхярваа гд олон тэрбумнуудын луйварчид 40саяаар торгуулиад гарч байсан

  • З
    Зочин

    МАНгарууд өөрсдийгөө ингэж барьж хорьдог болоосой, оймсноосоо мөнгө гаргадаг гарт ямар ял оноочоод МЭ-нд ямар ял оноогоод байгаа юм бэ