Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэрийнхэнтэйгээ маргалдаж хадан хясаанаас үсрэхийг завджээ

 Хууль эрх зүй
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:obeg/зураг11 (72).jpg

Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багийн “Улаан богочийн рашаан” гэдэг газарт 100 метрийн өндөр хадан хясаанаас нэг хүн үсрэх гээд байна гэсэн дуудлагыг дөрөвдүгээр сарын 10-ны өдрийн 20:36 цагт хүлээн авсан. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн бүлгийн алба хаагчид очиход Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн харьяат 45 настай, эрэгтэй Б нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэрийнхэнтэйгээ маргалдаж 100 метрийн өндөр хадан хясаанаас үсрэх гэж байсныг 21:10 цагт эсэн мэнд буулгаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн