Хорих ангиас суллагдаад зургаа хонож байсан эрэгтэй хулгайлах гэмт хэрэг хийж байгаад саатуулагджээ

 Хууль эрх зүй
Altanzagas
Унших: 1 мин
10
legacy:TSEG/hulgai/ц3.jpg

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн алба хаагчид 2023 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр тус дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт эргүүлийн үүрэг гүйцэтгэх үедээ хулгайлах гэмт хэрэг үйлдсэн этгээдийг саатуулжээ.

Тодруулбал энэ оны дөрөвдүгээр сарын 05-ны өдөр хорих ангиас суллагдсан 27 настай, эрэгтэй “Ч” гэгч нь энэ сарын 11-ний өдрийн 19 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах айлуудад хууль бусаар нэвтэрч үнэт эдлэл, гар утас зэрэг эд зүйлс хулгайлж дахин гэмт хэрэг үйлдсэнийг цагдаагийн алба хаагчид шуурхай илрүүлсэн байна.

legacy:TSEG/hulgai/ц1.jpg legacy:TSEG/hulgai/ц2.jpg legacy:TSEG/hulgai/ц4.jpg
Хуваалцах:10

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • И
    иргэн

    Хорихоос гарч ирсэн иргэдээ нийгэмшүүлэх ажиллагаа явуулдаг баг хамт олон тухайлбал: ХНХЯ, ХЗДХЯ, Халамж үйлчилгээний төвүүд, цагдаагийн байгууллагууд хамтран ажиллаж тусгай төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх хэрэгтэй!!! Эдгээр хүмүүсийнхээ дотоод сэтгэл рүү нь өнгийж, хүнлэг, ёс зүйтэй, хариуцлагатай ажил хэрэг зохиомоор юм!! Эдгээр хүмүүс харж хандах хүнгүй болоод ийм замаар нэгэнт орсноос өндийх аргагүй болсон болов уу гэж үзэж байна!!! Тиймээс энэ хүмүүст мэрэгжилгүй нэгэнд нь улсаас үнэ төлбөргүй сургалтанд суулгаж(өөрсдөөс нь хүсэл сонирхлыг нь асуусны үндсэн дээр) мэрэгжил мэдлэг олгож, ажилд жуучилж оруулах, гэр оронтой болгон өгөх зэрэг үйл ажиллагааг явуулах хэрэгтэй!!! Тэгэхгүй бол эдгээр хүмүүс орох оронгүй,мөнгө төгрөггүй, шоронгоос гарсан гэвэл тэднийг ажилд авахгүй нь ойлгомжтой!!!!