ТОДРУУЛГА: Д.Монголхүүг хүн амины хэрэг үйлдсэн хоригдогчтой хамт ХОРИОГҮЙ

 Хууль эрх зүй
Turbat
Унших: 1 мин 17 сек
30
legacy:mongolhuu/зураг11 - 2022-03-07T151827.254.jpg

Зорчих эрхийг хязгаарлах ял эдэлж байх хугацаандаа зөрчил гаргаж, хорих ялаар солиулаад буй Д.Монголхүүг хүн амины хэрэг үйлдсэн рецедивүүдтэй хамт нэг камерт хорьж байгаа тул Ардчилсан намаас Хүний Эрхийн Үндэсний Комисст хандаж байгаа талаар зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн.

Энэ талаар ШШГЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хошууч Х.Баясгалангаас тодрууллаа.

legacy:shuuhin shiidver/340873187_246046281144740_1258200176034466566_n.jpg

-Д.Монголхүүг хүн амины хэрэг үйлдсэн гэмт хэрэгтнүүдтэй хамт нэг камерт хорьж байгаа гэсэн мэдээлэл гарсан. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэгдэн ял эдэлж байсан Д.Монголхүү ял эдэлж байх хугацаандаа удаа дараалан зөрчил гаргасан. Тиймээс Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр түүнд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг 6 сар 8 хоног хорих ялаар солих шийдвэр гаргасан. Өнөөдрийн байдлаар Д.Монголхүү давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол түр түдгэлзсэн байна. Одоогоор Цагдан хорих 461 дүгээр ангид хорьж байгаа. Гэхдээ хүн амины хэрэг үйлдсэн хоригдогчтой хамт хорьсон гэдэг нь ташаа мэдээлэл байна.

-Д.Монголхүүг ямар зүйл ангиар хорих ял шийтгүүлсэн хүнтэй хамт хорьж байгаа вэ?

-Д.Монголхүү Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйл ангиар (дээрэмдэх) 2 жилийн ялаар шийтгүүлсэн 22 настай Б-тэй хамт нэг өрөөнд байгаа.

-ХЭҮК-оос Д.Монголхүүгийн нөхцөл байдалтай танилцсан уу?

-Хорих ял эдлүүлэх болон цагдан хорих, таслан сэргийлэх үйл ажиллагаанд хяналт тавих эрх бүхий байгууллагууд болох прокурорын байгууллага, Хүний эрхийн Үндэсний комиссийн холбогдох албан тушаалтнууд Д.Монголхүүгийн хоригдож буй нөхцөл байдалтай танилцаж, тогтмол хяналт тавин ажиллаж байгаа.

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • A
    Aluurchin elberdorj Chimgeeg ....

    Hyyr yhdel seg zem idej Osson ugeerui yaduu ulaan guilgachin hunii mahan hunsten tsust Aluurchin elberdorj ardchilaliin etseg ardchilsan huvisgaliin Altan haraatsai S.Zorigiig 18 udaa hutgalj tarchilgaj tamalj alaad Zorigiin ireeduid hureh baisan buh bair suuriig allagaar bulaaj avsan Aluurchin bilee. Aluurchin elberdorj allaga yarga jiriin irged Chimgee Sodnomdarjaa nart tohoiin tuld Aluurchin hurtstai hamtarch Chimgeegiin ohiniig alsan, Sodnomdarjaa -iin hol gariig hugalsan....Chimgeegiin oroond 10 hyn Alsan Aluurchin oruulj daramtalsan. Aluurchin elberdorj Aluurchin erdeniin bool golog mongolhyy piasdaa yiliin yree edleh tsag bolson

  • З
    Зочин

    Udamaaraa hogiin hulgaich

  • З
    Зочин

    Яасан мань хүн гөлөг болоод байгаа юмуу??? Уул нь их том байдаг ш дээ...кк