ЭЦА: “Андын Илч“ ХХК руу бүлэг этгээдүүд зэвсэгтэй дайрсан гомдол мэдээлэлд УИХ-ын гишүүн Ж.Батсуурийг шалгаж, мэдүүлэг авсан зүйл байхгүй

 Хууль эрх зүй
Turbat
Унших: 1 мин
00
legacy:Batsuuri gishuun/MPA PHOTO2022-8-01931.jpg

ЭЦА-наас өнөөдөр мэдээлэл хийв. Энэ үеэр "Эрүүгийн цагдаагийн албанд 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдөр иргэн Б-с албан бичгээр ирүүлсэн “Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг дэвсгэрт байрлах “Андын илч” ХХК-ний эзэмшлийн гаалийн хяналтын талбайд 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 20 орчим хүмүүс бүлэглэн, зэвсгийн чанартай эд зүйл ашиглаж БНХАУ-н иргэн Эрдэнэтогтохыг ална” гэж заналхийлсэн гэх утга бүхий Г-315 дугаарт бүртгэгдсэн гомдол мэдээлэл,

Иргэн Ц-с албан бичгээр гаргасан “Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг дэвсгэрт байрлах “Андын илч” ХХК-ний эзэмшлийн гаалийн хяналтын талбайд нүүрс тээврийн үйл ажиллагаа явуулдаг “Майробалан” ХХК-ны ажилчид, жолооч нар руу 2023 оны 02 дугаар сарын 12-ноос 14-ний өдрүүдэд 20 гаран гэмт этгээдүүд дайрч довтлон, айлган сүрдүүлэн заналхийлсэн” гэх утга бүхий Г-316 дугаарт бүртгэгдсэн гомдол мэдээллүүдийг хүлээн авч мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Одоогийн байдлаар дээрх гомдол мэдээлэлд Сүхбаатар аймгийн Засаг даргаар ажиллаж байсан болон тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүдийг холбогдуулан мэдүүлэг авсан, дуудсан, шалгасан зүйл байхгүй байна" хэмээлээ.