ЦЕГ: Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар ашигласан гурван хэргийг прокурорт шилжүүлжээ

 Хууль эрх зүй
Turbat
Унших: 1 мин
00
legacy:TSEG/Police_1_l copy.jpg

Цагдаагийн байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу дөрөвдүгээр сарын 17-21-ний өдрүүдэд хэрэг бүртгэлтийн 29,767, мөрдөн байцаалтын 2,998 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ.

Шүүхэд шилжүүлэх саналтайгаар 341 хэргийг Прокурорын байгууллагад хүргүүлсэн байна. Үүнд:

Хүний амь хөнөөх гурав,

Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 129,

Өмчлөх эрхийн эсрэг 148,

Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 19,

Бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг долоо,

Хүрээлэн байгаа орчны эсрэг 12,

Хууль сахиулагчийг эсэргүүцэх нэг,

Хүүхдийн эсрэг хоёр,

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гурав,

Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах найм,

Худал мэдээлэл тараах хоёр,

Бусад долоон хэрэг багтсан байна.

Эх сурвалж: Цагдаагийн Ерөнхий Газар