Мами Үмэки “Empress Cup” тэмцээнд түрүүллээ

Дэлхий дахинд
umaahan
Унших: 1 мин
00
legacy:unaach huuhed/324481888_487603413524399_5361834769766608928_n-Recovered-Recovered-Recovered-Recovered-Recovered-Recovered-ffffRecovered-Recovered-Recovered-Recovered.jpg

Японы эмэгтэй жүдогийн үнэмлэхүй жингийн аварга шалгаруулах тэмцээн буюу 38 дахь удаагийн "Empress Cup" тэмцээн Йокохама хотын Бүдоканы "Kanagawa Prefecture"-д болж өндөрлөлөө. ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт 29 настай бүсгүй Мами Үмэки финалд Хикарү Кодамаг цэвэр ялж түрүүлсэн юм.

Тэмцээнд Японы хүнд жингийн шилдэг хоёр жүдоч оролцоогүй юм. Тодруулбал, олимп, дэлхийн аварга Акира Сонэ Дохагийн дэлхийн аваргад зодоглох учраас барилдаагүй бол 2020, 2022 оны үнэмлэхүй аварга Вакаба Томита гэмтлийн улмаас оролцоогүй юм.