ХЭҮК: СЭМҮТ-ийн асрамжийн тасагт байгаа иргэдийн халамжийн мөнгөний зарцуулалт нь бүртгэлгүй, судалгаагүй байгаатай холбоотой гомдлыг АТГ-д шилжүүлсэн

 Хууль эрх зүй
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:2026/01/MADURO/312138433_587873073094062_3662707890725128487_n1.jpg

Хууль зүйн байнгын хорооны хурал өчигдөр болсон. Хуралдааны үеэр тус байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр СЭМҮТ-д эмчлүүлж буй, ар гэр нь асран хамгаалах үүргээ биелүүлэхээ больсоноос тухайн газар үлдсэн иргэдэд төрөөс олгодог халамж, тэтгэврийн мөнгийг СЭМҮТ-ийн удирдлагууд завшдаг асуудал байгаа талаар мэдээллээ. Үүнтэй хоблогдуулан ХЭҮК-оос ямар арга хэмжээ авсан талаар тодруулахад албаныхан дараах байр суурийг илэрхийлсэн юм.