Э.Одбаярын биед халдахыг завдсан этгээдийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна

Өнөөдөр шүүхийн шийдвэрийн гадаа "No War" хөдөлгөөний зохицуулагч Э.Одбаярын биед маск зүүсэн, үл таних этгээд халдахыг завдсан. Үүнийг "No War" хөдөлгөөнийхөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй холбон тайлбарлаж буй.
Тэгвэл Засгийн газрын зүгээс уг масктай этгээдийг Ерөнхий сайдтай холбоотой эсэхийг шалгуулахаар цагдаагийн байгууллагад хандсан бөгөөд цагдаагийн байгууллага тухайн иргэнийг шалгаж байгаа гэх мэдээллийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ.
Бусдын эрхэнд халдсан масктай этгээдийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа юм бна. Одоо тэгээд гудамжинд заамдалцсан ямаан омогтуудыг бүгдийг ЗГ-тай наах нь бас туйлшрал юм даа.
— Х.Нямбаатар (@KhNyambaatar) April 27, 2023



.webp)