Сүх ашиглан бусдын аминд хүрсэн этгээдэд 12 жилийн хорих ял өгчээ

 Хууль эрх зүй
umaahan
Унших: 1 мин
10
legacy:shuuh/MPA PHOTO 2020-7-6316.jpg

Булган аймагт төмөр сүх ашиглан бусдын амь насыг нь хөнөөсөн этгээдэд Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 12 жилийн хорих ял оноожээ. Тодруулбал, прокуророос иргэн Х.Э-г нь “Согтуугаар модон бариултай төмөр сүх ашиглан Б.Д-г цохиж алсан” гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар Х.Э нь Б.Д-тэй хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэж, хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар зэвсгийн чанартай зүйл болох төмөр сүх ашиглан түүний толгойн тус газар цохиж хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хөтөлбөргүй нотлогдон тогтоогдсон байна.

Шүүгдэгч Х.Э нь сүх ашиглан бусдын биед халдсан өөрийн үйлдлийнхээ хууль бус бөгөөд хохирол, уршигт хүрнэ гэдгийг мэдэж, хүсэж үйлдсэн тул гэмт хэргийг санаатай үйлдсэн гэж үзэх үндэслэл болно.

Шүүхээс Х.Э-г хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нээлттэй хорих байгууллагад 12 жилийн хугацаагаар хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн аж.