ЭМЯ: Үерийн дараа халдварт өвчнөөс сэргийлье

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:uyer selbe hothon/_M1A4836.jpg

Нийслэлд хоёр ч удаагийн үерийн гамшгийн нөхцөл байдал бий болсон. Үүнтэй холбоотойгоор Эрүүл мэндийн яамнаас үерийн дараа халдварт өвчний гаралт нэмэгддэг тул үер усны дараа зонхилон тохиолддог дараах өвчлөлүүдээс урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа. Үүнд:

-Цусан суулга

-Сальмонеллёз

-Хоолны хордлого

-Суулгалт халдвар

-Гар хөл амны өвчин

Дээрх халдварууд нь бохирлогдсон ус, хоол хүнс, гар болон бусад эд зүйлсээр дамжин халдварлах боломжтой.

Илрэх шинж тэмдэг:

-Толгой өвдөх

-Дотор муухайрах

-Огиулах

-Бөөлжих

-Суулгах

-Халуурах

-Хоолонд дургүй болох

-Бие сульдах

-Гэдэс базлах

Дээрх шинж тэмдэг илэрвэл эрүүл мэндийн байгууллагад хандана уу.