С.Эрдэнийн “Фортуна” Н.Батбаяртай хамтарч хахуульд авсан 2 тэрбум төгрөгөө “Молор трейд” компаниараа дамжуулж МӨНГӨ УГААСАН хэргийг нь прокурорт шилжүүлжээ

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
60
legacy:Erdene gishuun/369577164_275868655200915_5130327019990628678_n.png

АТГ-аас мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж дуусаад шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн гэх хэргүүдийн дунд улс төрд нөлөө бүхий этгээдээр ажиллаж байсан Э-ийн хахуулийн хэрэг багтсан байсан. Тэгвэл хахууль авч мөнгө угаасан гэх тус хэргийн "эзэн" нь АН-ын дарга асан С.Эрдэнэ юм.

Тодруулбал, С.Эрдэнэ нь ХНХ-ийн сайдаар ажиллаж байхдаа тухайн үед Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан "Фортуна" Н.Батбаяртай үгсэн тохиролцож хахуульд авсан хоёр тэрбум төгрөгийнхөө эх үүсвэрээ нуун далдлах зорилгоор өөрийн хамаарал бүхий "Молор трейд" ХХК-ийн нэрээр СХД-ийн нутаг дэвсгэрт махны зоорь барьж, ашиглалтад оруулахдаа зориулалтаа өөрчилжээ. Тус үйлдэлд нь АТГ-аас мөрдөн шалгах ажиллагааг явуулж мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн хэмээн үзэж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлээд байгаа юм.

Хуваалцах:60

СЭТГЭГДЭЛ (6)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • И
    ИРГЭН

    ГАЙХАХ ЮМГҮЙ ЛУЙВАРЧИД ШҮҮ ДЭЭ!!! 24-СОНГУУЛЬД БҮҮ ХЭЛ ҮҮНЭЭС ХОЙШ МОНГОЛ УЛСАД ГАЗАР ГИШГҮҮЛМЭЭРГҮЙ МУУ ХҮМҮҮС ЮМ УУ???

  • Э
    Эрдэнээ

    2 хон тэрбум уу?? Муу л ухаждээ. Тэр 2 нийлээд 10 аад юм болох дог оо

  • З
    Зочин

    За эхэллээ дээ. Сонгууль дөхжээ. Уг нь Эрдэнэ дээр үүнээс даруй хэдэн зуу дахин их дүнтэй хэрэг бодитоор харъяалагддаг. Гэвч энэ бол зөвхөн наймаацал л юм. Яг л Н.Энхбаяр авилгын загалмайлсан эцэг байтлаа авилгын бус хэргээр яллагдсан шиг. Шүүх засаглал Монголд бүрэн ялзарсаны л баталгаа юм даа.

  • З
    Заас

    Заас Нам дагасан өлөн хулгаачуудын хэсэгүүд наад лалрын банк хоослогч лалар охиноо том цагдаагиин хүүтэй худ ураг болж удаан шорон шон 2 оос хол байдаг гэж бичигдэж байдаг нь үнэн байхаа лалрууд хулгаа луйвар нүглээ нуух гэж гэж хүүхдүүдиин хайр майр тоголоом байхдааа энэ эрдэнэ хулгаач их юм хулгаалсандаа хүүхдүүтэйгээ ниилж яаж цалингаар баяжхав монголд ул шал их боллооо хужаа төрхтэй хуган даганцар цүнх баригч байсан даргадаа пялдагууд дүүрэг яамдаар олширлоодооо 8 ишиг шиг хатуу ял өгдөг болмоор

  • З
    Зочин

    Nomingiin shagdarsureniin naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol psda

  • З
    Зочин

    Ийм хулгайч новш нарыг төрийн сайд болгодог....