АН-ын Үндэсний бодлогын хороо энэ сарын 28-нд Төрийн ордонд хуралдана

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:2025/04/122.jpg

Ардчилсан намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэрээ намын "Үндэсний Бодлогын Хороо"-ны хурал 2023 оны наймдугаар сарын 28-ны өдөр Төрийн ордонд хуралдана гэдгийг мэдэгдлээ. Тодруулбал, намын Үндэсний бодлогын хороо хоёрдугаар сарын 9-ний өдөр хуралдаж, түүнээс гарсан шийдвэрийн дагуу намын Их хурлаа хуралдуулж, Лу.Гантөмөрийг батламжилсан байдаг. Тэгвэл энэ удаагийн ҮБХ-ны хурлаар дунд болон анхан шатны нэгжийн дүрэм журамд өөрчлөлт оруулах, ЕНБД-ыг сонгох зэрэг асуудлыг хэлэлцэх аж.