“2023 оны төсөвт газар тариалангийн талбайд 9 тэрбумаар хашаа барина гэдэг төсөв тавигдаагүй“

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
10
legacy:Javhlan said/SHB_5132.jpg

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэр хувийн хэвшлийн тариалангийн талбайд төр 9 тэрбум төгрөг гаргаж хашаа барьж өгнө гэх мэдээллийг тодруулсан сэтгүүлчийн асуултад Сангийн сайд Б.Жавхлан "Энэ асуудлыг ХАА-н сайдаас асуух хэрэгтэй. Төсөв батлагдаад явж байна. Энэ дотор газар тариалангийн талбайд 9 тэрбумаар хашаа барина гэдэг хөрөнгө тавигдаагүй" гэж хариуллаа.