ШУУРХАЙ: Б.Махбалыг сулласан шүүгчийн захирамжийг нь хүчингүй болгож, түүнийг цагдан хорихоор боллоо

 Хууль эрх зүй
Bolortuya
Унших: 1 мин
30
legacy:_shariljjj/aziin naadam/MPA PHOTO-2019-10-2886 (1).jpg

Хүн амины хэргээр ял эдэлж байсан Б.Махбалыг магадлангаар сулласан нь иргэдийн эгдүүцлийг ихээхэн хүргээд байсан.

Тэгвэл Багануур дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж эсэргүүцэл бичсэн. Уг эсэргүүцлийг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хүлээн авч хангаж шийдвэрлэсэн байна.

Тодруулбал Иргэн Б.Махбалыг хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоож шийдвэрлэсэн Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 2023/ХМШЗ/59 дугаартай захирамжийг хүчингүй болгож Б.Махбалыг цагдан хорихоор болжээ.