Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд хийсэн бүх худалдан авалтыг Хотын шинэ дарга Х.Нямбаатар АТГ-т өгч шалгуулна

 Хууль эрх зүй
Bolortuya
Унших: 1 мин
10
legacy:2025/09/a1/MPA_8422.jpg

Нийтийн тээвэрт парк шинэчлэх хийхээр НЗДТГ-аас автобус захиалсан. Тус ажлын гүйцэтгэгчээр "Тэнүүн Огоо" ХХК шалгарсан байдаг. Гэвч автобус стандартын шаардлага хангахгүй, гэрээнд заасан нөхцөлийг зөрчсөн гэдэг нь урьдчилсан байдлаар тогтоогдсон. Уг асуудалтай холбоотойгоор Хотын дарга Д.Сумъяабазар, Хот хариуцсан сайд Ж.Сүхбаатар нар үүрэгт ажлаа хүлээлгэн өгсөн билээ. Мөн "Тэнүүн огоо ХХК"-ны захирал А.Ганхуяг АТГ-т шалгагдаж байгаа юм.

Тэгвэл Хотын шинэ дарга Х.Нямбаатар ногоон автобустай холбоотой асуудлыг АТГ-т өгч шалгуулахаар болсон байна. Энэ талаар маргааш буюу аравдугаар сарын 30-ны өдөр Х.Нямбаатар мэдээлэл хийх аж.