Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын шүүх хурал өнөөдөр болно

 Хууль эрх зүй
Altanzagas
Унших: 1 мин
10
legacy:Ayursaihan gishuun/370300695_258973506971702_6553479034270421390_n (2).png

“Нүүрсний” гэх тодотголтой хэрэгт яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн асан, ХНХ-ын сайд асан Т.Аюурсайхан, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох гэм буруугийн шүүх хурал өнөөдөр буюу аравдугаар сарын 30-ны өдрийн 11:00 цагаас эхэлнэ.

Тодруулбал, Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хурал өнгөрөгч есдүгээр сарын 28-ны өдөр товлогдсон ч өмгөөлөгч нарын зүгээс шүүх хурлыг хойшлуулж өгөхийг хүссэн бөгөөд шүүх хурлыг аравдугаар сарын 30-ны цаг хүртэл хойшлуулсан юм.