Нэг настай хүүхдийг чимхэх, өрөөнд цоожлох зэргээр хэрцгий харьцсан цэцэрлэгийн эрхлэгчид холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ

 Хууль эрх зүй
Bolormaa
Унших: 1 мин
00
legacy:shuuh/MPA PHOTO 2016-4029.jpg

Дархан-Уул аймгийн прокурорын газраас “1 нас 2 сартай хүүхэдтэй хэрцгий харьцсан” цэцэрлэгчийн эрхлэгчид холбогдох хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Тодруулбал, тус аймагт үйл ажиллагаа явуулдаг “Б” цэцэрлэгчийн эрхлэгч М нь тус цэцэрлэгт явж байсан бага насны хүүхдийг “бусад хүүхдийг хазлаа” гэх шалтгаанаар чимхэх, цохих, өрөөнд цоожлох зэргээр удаа дараа хэрцгий харьцсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 16.7 дугаар зүйлийн 2 /Хүүхэдтэй хэрцгий харьцах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.