Ц.Хулангийн ялыг 8 жил 1 сар болгон бууруулж, лам Б.Отгонбаатарыг СУЛЛАЖЭЭ

 Хууль эрх зүй
Turbat
Унших: 1 мин
20
legacy:2025/01/323092526_1126924277973187_8020096714090388058_n.png

Яруу найрагч Ц.Хулан болон лам Б.Отгонбаатар нарын гомдлыг өчигдөр давж заалдах шатны шүүхэд хэлэлцсэн. Тодруулбал, өнгөрсөн долоодугаар сарын 25-нд анхан шатны шүүхээс тэднийг гадаадын тусгай албатай хамтран ажилласан гэм буруутайд тооцож, яруу найрагч Ц.Хуланд есөн жил 6 сар, лам Б.Отгонбаатарт 8 жил хорих ял оноосон байдаг.

Харин тэд шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдсанаар Нийслэлийн давж заалдах шатны шүүх өчигдөр гомдлыг хэлэлцэж, Ц.Хуланд оногдуулсан 9 жил 6 сарын хорих ялыг 8 жил 1 сар болгон хөнгөрүүлэн өөрчилж, Б.Отгонбаатарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн байна.