Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүүгийн хэргийг прокурорт буцаажээ
Хууль эрх зүйUBn teamУнших: 1 мин
00

Халдварт Өвчин Судлалын Үндэсний төвийн захирал асан Д.Нямхүүг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг.
Тэгвэл түүнд холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өчигдөр /2023.11.09/ БЗД, СБД, ЧД-ийн ЭХАШШ-д болж өнгөрсөн байна. Бид энэ талаар БЗД-ийн ЭХАШШ-ээс тодруулахад, "ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүүд холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаасан" гэв.

.webp)

