Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн шүүх хурал эхэллээ
10

"Нүүрсний" гэх хэрэгт яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр /2023.11.13/ Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэллээ.
Сануулахад, 124 хавтаст материал бүхий нүүрсний хэргийн шүүх хурал өнгөрсөн сарын 30-нд товлогдсон ч нэр бүхий гэрчүүд ирээгүй гэх шалтгаанаар хойшлоод байсан юм.



