326 дугаар ангид цэргээ зодож аминд нь хүрсэн байлдагчид 14 жилийн хорих ял оноожээ

 Хууль эрх зүй
Turbat
Унших: 1 мин
10
legacy:Tsereg/JU5A3002 copy.jpg

Өнгөрсөн гуравдугаар сард Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн салаан дарга, дэслэгч Г нь байлдагчийг зодож, гэмтээсэн хэрэг гарсан. Хохирогч эмнэлэгт хүргэгдсэн ч бэртлээ даалгүй нас барсан байдаг.

Тэгвэл уг хэрэг хэрхэн шийдэгдсэн талаар ЦЕГ-аас тодруулахад "Тухайн буруутай этгээд нь Хан-Уул дүүргийн шүүхээс 14 жилийн хорих ял сонсоод ялаа эдэлж байгаа" гэлээ.