АУДИТ: Тээвэрлэлт хийх боломжгүй Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг 950.7 тэрбум төгрөгөөр хэрэгжүүлэхээр төлөвлөж байсан ч 3.6 их наяд төгрөгөөр санхүүжүүлсэн

 Хууль эрх зүй
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
40
legacy:hereglesen zurag/NewFolder/Zurag/Metgeltseen 2021/Battulga1.jpg

Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад зарцуулсан хөрөнгө, үр дүнд хийсэн аудитын дүгнэлтэд дурдсан ноцтой зөрчлүүдийн талаарх мэдээллийг та бүхэнд хүргэж байна. Тодруулбал, аудитын дүгнэлтэд Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг 2018 онд 2,8 их наяд төгрөгөөр хэрэгжүүлэхээр төлөвлөж байсан бол хөрөнгө оруулалт, санхүүжилтийн гэрээгээр 1.3 их наяд тэрбум төгрөгөөр буюу дахин бага хөрөнгө шаардагдах тооцоолол хийж хэрэгжүүлсэн. Гэвч дамжин өнгөрөх Зүүнбаян өртөөний тээх, нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлээгүйгээс төлөвлөсөн хүчин чадлаар тээвэрлэлт хийх боломжгүй, тээвэрлэлт хийх хөдлөх бүрэлдэхүүн хүрэлцээгүй төмөр зам болсон хэмээн дүгнэжээ.

Мөн Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг анх 950.7 тэрбум төгрөгөөр хэрэгжүүлэхээр төлөвлөж байсан бол 3,6 их наяд буюу 3.8 дахин их хөрөнгөөр хэрэгжүүлсэн. Гэсэн хэдий ч хил холболтын төмөр замын ажил эхлэлийн шатандаа явагдаж байгаагаас одоогоор хил дамжуулан тээвэрлэлт хийх боломжгүй төмөр зам болсон байгааг аудит онцолжээ.

Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Энэ ёстой ханаж цададгүй их шуналтан...

  • И
    ИРГЭН

    энэ төмөр замыг барьсан ч биш бариагүй ч биш сонин болгосон тэр их мөнгө тэгээд үрэгдээд салхинд хийссэн цаас шиг байж л байг уу

  • З
    Зочин

    Nomingiin shagdarsureniin naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol psda

  • З
    Зочин

    Данхаа энэ хүний идсэн уусан ил тод байна. Худлаа шударгын дүрд тоглоод байхаар хэрэг үүсгээд шалгуулаач чи.