ШУУД: Талийгаач цэргийн ар гэрийнхэн 0326 дугаар ангийн камерын бичлэг үзэхээс ТҮР ТАТГАЛЗЛАА

 Хууль эрх зүй
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:Tsereg/288836443_352757600317952_2938943060532631346_n.jpeg

ЗХ-ний 0326 дугаар ангид 21 настай цэрэг амиа алдсан хэрэг гарсан. Өнөөдөр амиа алдсан цэргийн ар гэрт тус ангийн хяналтын камерийн бичлэгийг үзүүлэхээр болсон. Гэвч талийгаачийн аавын зүгээс хүүг цэрэгт татагдсанаас хойшхи хяналтын камерийн бичлэгийг үзэх хүсэлт тавьсан бөгөөд түүнд тодорхой хугацаа шаардлагатай тул түр хугацаанд үзэхээс татгалзжээ.