ЦЕГ: Ахмад албан хаагч мөрийтэй тоглоомчдоос шан харамж авсан байж болзошгүй үйлдэл илэрсэн тул АТГ руу шилжүүлсэн

 Хууль эрх зүй
Turbat
Унших: 1 мин
10
legacy:TSEG/darga nar/Болдбаа copy.jpg

Хэрэгт шалгагдаж буй хурандаа М.Болдбаатар

"Нийслэлийн Цагдаагийн газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн дарга, хурандаа М.Болдбаатар мөрийтэй тоглоомчдоос байнга мөнгө авч, хэргийг дардаг нь тогтоогдсон тул хэргийг АТГ-т шалгуулахаар шилжүүлсэн. Нийт 60 гаруй хэргийг шалгаж байгаа бөгөөд тэдний дансны 10 гаруй тэрбум төгрөгийг царцаасан байна" гэх мэдээлэл цацагдаад буй.

Энэ талаар ЦЕГ-ын Дотоод хяналт, аюулгүй байдлын албаны дарга, цагдаагийн хурандаа Д.Манлайбаатар "Ахмад албан хаагч мөрийтэй тоглоомчдоос шан харамж авсан байж болзошгүй гэсэн үйлдэл илэрсэн тул АТГ руу шилжүүлсэн" гэх мэдээллийг өглөө.