Нийт шүүгчийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилоос ирүүлсэн асуудлыг хэлэлцэнэ

 Хууль эрх зүй
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:shuuh/Shuuh.jpg

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааныг 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр товлосон байна. Хуралдаанаар Иргэний хөдөлгөөний намын дарга болон хаягийн өөрчлөлт, Ард түмнээ хайрлая намын нэрийн өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдлийг тус тус хэлэлцэнэ.

Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргилоос албан бичгээр ирүүлсэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай болон Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн урьдчилсан төсөлд санал өгөх асуудлыг хэлэлцэх юм.