Ховд аймгийн Мянгад суманд Соёлын төв рүү уулзалтад орохоор явсан иргэн сураггүй алга болж, дөрөв хоногийн дараа цогцсыг нь олжээ

 Хууль эрх зүй
Turbat
Унших: 1 мин
00
legacy:obeg/зураг11 (72).jpg

Энэ сарын 25-нд Ховд аймаг, Мянгад суманд 63 настай иргэн Н сумын Соёлын төвд уулзалтад орохоор гэрээсээ явганаар гараад сураггүй болжээ.

Улмаар дуудлага энэ сарын 28-ны өдөр аймгийн Онцгой байдлын газарт ирсэн байна. Дуудлагын дагуу Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид сумын Цагдаагийн хэсгийн 2 алба хаагч, сумын мэргэжлийн ангийн 35 хүн, ар гэрийн 20 хүнтэй хамтран хайж, 63 настай, эрэгтэй Н-ийн цогцсыг 11.29-ний өдрийн 15:20 цагт сумын төвөөс хойд зүгт 1.5 км зайтай “Цагаан-Овооны дунд тохой” гэдэг газраас олж, Цагдаагийн хэсэгт хүлээлгэн өгсөн байна.