ШҮҮХ: Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг прокурорын мэдэгдэх хуудсаар дуудаад ирээгүй нь цагдан хорих үндэслэл болсон

 Хууль эрх зүй
Altanzagas
Унших: 1 мин
30
legacy:unuruu setguulch/unuruuu.jpg

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт авсан цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээний талаарх мэдээллийг ирүүллээ. Тодруулбал,

"Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023.12.04-ний өдрийн 2023/ЦШЗ/1829 дугаар ерөнхий шүүгчийн захирамж,

Шүүхийн процессын тойм: 2023.12.04

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.

Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно”

Прокуророос Н.Өнөрцэцэгийн худал мэдээлэл тараасан гэсэн 5 үйлдэл, бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлсэн гэсэн 1 үйлдэлд тус тус эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан, мөн 1 үйлдэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа нөхцөл байдал тогтоогдсон.

Н.Өнөрцэцэгийг мөрдөгч нараас 21 удаа утсаар ирэхийг мэдэгдсэн боловч ирээгүй учраас прокуророос мэдэгдэх хуудсаар нийт 6 удаа дуудахад гуравт нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй зэргээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулах, саад учруулах үйлдлийг удаа дараа гаргаж байгаа нь хуульд заасан яллагдагчийн хүлээсэн үүргийн зөрчилд хамаарах тул прокурорын цагдан хориулах саналыг шүүх хүлээн авч шийдвэрлэв" гэв.

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Ийм тэнэг ёс зүйгүй авгай хоригдсон нь дээр өшөө олон хэрэг нэмэгдэнэ дээ. Энээс олигтой юм гарахгүй. Сэтгүүлч нэртэй улс ийм л зан төрхтэй 4засаглал сэтгүүлчийн эрх гэж ярьж байгаа инээдтэй дээ

  • З
    Зочин

    Үнэн бол аргагүй л дээ. Гэхдээ давхардуулан авч болохгүй гэсэн заалт бас байгаа шүү

  • З
    Зочин

    Үндэслэл нь зөв байна шүү дээ, хэрвээ өнөрцэцэг биш Золбоо намайг цагдагийн байгууллагаас 20 байтугай 2 дуудахад нь очихгүй бол шууд л арга хэмжээ авна, хуулийн олон заалт танилцуулж айлгалаг шүү дээ, Монгол хуультай орон бол сэтгүүлч байна уу хэн байна хамаагүй адилхан л зохих шийтгэлийг оноох нь зөв. 2 биш 10 биш 21 удаа дуудахад нь очоогүй гэдэг бол хангалттай үндэслэл. Сортуугаар тээврийн хэрэгсэл удаа дараа батьсан хүнийг шууд ачдаг болсон, хууль бол хууль шүү дээ... Өрөвдүүлэх аргаа олж ядаад л. Өнөрөө Жангаа ид! гэж л хэлье даа ... Жангаа ид!!!