ЦЕГ: Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагааг шалгаагүй. Хувь хүнийг нь шалгаж байна

 Хууль эрх зүй
Turbat
Унших: 1 мин
30
legacy:TSEG/darga nar/MPA_7203 copy.jpg

Zarig.mn сайтын эрхлэгч Н.Өнөрцэцэгийг 30 хоног цагдан хорих шийдвэр гарч, түүнийг өчигдөр ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан. Энэ талаар ЦЕГ-ын Мөрдөн байцаах албанаас мэдээлэл өглөө.

Тодруулбал "Цагдаагийн байгууллагад иргэн, хуулийн этгээдээс иргэн Ө-д холбогдуулан өнгөрсөн оны 7, энэ оны 6,7,9,10 дугаар саруудад Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл ирүүлсэн. Уг гомдлыг хүлээн авч, хуульд заасны дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. ШЕЗ болон иргэд, хуулийн этгээдээс шүүхийн хараат бус байдалд нөлөөлсөн, хувь хүн, иргэний нэр төлд халдсан, худал мэдээллийг олон нийтийн цахим сүлжээ ашиглан тараасан, мөрдөн байцаалтын нууц задруулсан, бусдын эд хөрөнгийг авахыг заналхийлсэн зэрэг хэргүүдэд шалгаж байна.

Түүнийг удаа дараа дуудсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй. Мөн яллагдагчаар татсан тогтоолыг танилцуулахаар удаа дараа дуудсан ч хүрэлцэн ирээгүй. Яллагдагчаар татах тогтоолтой танилцахаас санаатайгаар зайлсхийж, мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулсан. Тиймээс энэ бүхэн нь цагдан хорих үндэслэл болсон. Цагдаагийн байгууллагаас иргэн Ө-г сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаатай холбогдуулан шалгаагүй. Хувь хүнийг шалгаж байгааг мэдэгдэж байна" гэлээ.

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    сэтгүүлч нэр зүүсэн жонхуугийн хамгаалалтад байдаг гээд давуу эрхтэй байж болохгүй ээ, монголын бүх хүн хуулийн өмнө адилхан л байх ёстой. буруугүй юм бол дуудсан байгууллагад очоод мэдүүлэг тайлбараа өгөх ёстой

  • З
    ЗОЧИН

    бусдын эд хөрөнгийш авах гэсэн чинь маш ноцтой юм байна бусад нь ч яахав. худал мэдээллийг бүгд тараагаад сууж байгаа биздээ.шүүхийн хараат бус байдалд нөлөөлсөн хүмүүс зөндөө бүгд одоо чөлөөлөгдөөд бүр тушаал дэвшээд байцгааж байгаа биш бил үү

  • И
    ИРГЭН

    ямар гэмт хэрэг хийсэн юм бол. сурвалжлагатай нь холбоотой гэж ойлгосон ш дээ. хийсэн хэргийг нь хэлэх хэрэгтэй шдээ. эс бөгөөс буруу ойлголт төрөөд байна