Сураггүй алга болсон иргэнийг эсэн мэнд оллоо

 Хууль эрх зүй
Turbat
Унших: 1 мин
00
legacy:tsasan shuurga/407931296_752134943608401_8803723092368319735_n copy.jpg

Хүчтэй цасан шуурганы улмаас Увс аймгийн Бөхмөрөн суманд өчигдөр буюу 4-ний өдрийн 13:00 цагийн орчим гэрээсээ автомашинтайгаа гараад сураггүй болсон иргэнийг өнөөдөр буюу 5-нд эсэн мэнд олж, ар гэрт нь хүлээлгэн өглөө.

Мөн өнөөдөр буюу 5-нд Дундговь аймгийн Дэлгэрцогт суманд нэг гэр, Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд 3 буюу нийт 4 гэр нурсан дуудлагаар тухайн сумын мэргэжлийн ангийнхан ажиллаж, тусламж үйлчилгээ үзүүлсэн.