Гарцаар гарч явсан 12-13 насны хоёр охиныг мөргөж, нэгнийх нь аминд хүрсэн жолоочид 4 жил 6 сар хорих ял оноож, 184 сая төгрөг гаргуулахаар болжээ

 Хууль эрх зүй
Turbat
Унших: 1 мин 22 сек
40
legacy:4 gishuun tudgelzuulne/8  4/tsagdaa.jpg

Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилтын 4 дүгээр буудлын явган хүний гарцаар гарч явсан 12-13 насны хоёр охиныг "Тоёота Приус" маркийн тээврийн хэрэгсэл мөргөсөн байдаг. Улмаар ослын улмаас 12 настай охин ослын газарт амь насаа алдаж, 13 настай охин гэмтсэн.

Тэгвэл шүүхээс уг ослыг гаргасан жолоочид 4.6 жилийн хорих ял оноож, нас барсан охины ар гэрт сэтгэл санааны хохирол 171 сая төгрөг, гэмтсэн охины хохиролд 11 сая төгрөг гаргуулахаар болжээ.

Энэ тухай шүүхээс "Прокуророос М-ийг тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн хурдыг хэтрүүлэн, явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирэхдээ хурдаа хасаагүй, гарцаар гарч явсан явган зорчигчдод зогсож зам тавьж өгөөгүйн улмаас уг гарцаар гарч явсан насанд хүрээгүй хохирогч 2 хүүхдийг мөргөж, 1 хүүхдийн амь насыг хохироож, 1 хүүхдийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.

Шүүхээс М-ийг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөний улмаас 1 хүний амь нас хохироосон, 1 хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан гэм буруутайд тооцсон.

М-ийн гэм буруутайд тооцогдсон хэрэг нь 1-5 жил хүртэл зорчих эрхийг хязгаарлах ял, эсхүл 1-5 жил хүртэл хорих ял оногдуулахаар хуульчлагдсан.

Хүндэвтэр гэмтэл учруулсан хохирогч хүүхдийн сэтгэл санааны болон бие мах бодид учруулсан хохиролд 11 сая төгрөг, амь хохирсон хүүхдийн ар гэрт сэтгэл санааны хохиролд 171 сая төгрөг тус тус шүүгдэгчээс гаргуулж, 04 жил 06 сарын хорих ял оногдуулж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилээр хасаж шийдвэрлэлээ" гэлээ.

Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • И
    Иргэн

    Эргүү шүүгчидтэй улс даа бид нар. Гарцаар гарч дайруулж үхвэл хохь нь болох нь. Муусайн шүүгч нарын хүүхдийг дайрч алсан бол яах байсан бол? Хэлэх үг олдохгүй юмаа. Шүүгч нарыг тэнгэр ниргэг!

  • З
    ЗОЧИН

    ОДОО БҮР ГАРЦААР Ч ГАРАХ ЭРХГҮЙ БОЛОХ НЬ. ИЙМ БАГА ЯЛ ӨГӨӨД БАЙХ ЮМ БОЛ ДАРИУЛААД ДАЙРААД БАЙХ НЬ. ХУУЛЬ НЬ НЭГЭНТ ИЙМ ЮМ ЧИНЬ ХҮН БҮР ХУВИА БОДОЖ БОЛЖ ӨГВӨЛ ЗАМ ГАРАХГҮЙГ ХИЧЭЭЦГЭЕ

  • И
    ИРГЭН

    АМИЙГ АМИАР.

  • B
    Basca Feiza

    сайн байцгаана уу. Хүний амийг егүүтгэж хүнийг алдаг, эсвээс бие махбодь нь 1. арилшгүй шарх сорвитой, 2. эдгэршгүйхууч өвчинтэй болтол нь, үгүй бол, 3. бүх насаар нь суумгай, 4. хэвтрийн, 5. хүний арчилгаанд болгох гэхчлэнгээр бусдыг амьдралгүй, юу юу ч үгүй болгогч, залуурын ард суугчдыг ахиж, дахиж тээврийн хэрэгсэл барихыг нь ч, жолоодохыг нь ч бүх насаар нь хориглодог байвал ЗҮЙД НИЙЦНЭ. Толгойгоороо, ухаанаараа ойлгодоггүй, тоодоггүй юм бол арьс маханд нь мэдрүүлдэг ялын хатуу шийтгэл л зохино.