Ханбогд сумын Засаг дарга Х.Нэхийтэд эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах зүйл ангиар эрүүгийн хэрэг нээн, шалгаж эхэлжээ

 Хууль эрх зүй
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
20
legacy:nuursnii sonsgol/нэхийт.jpg

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргад албан тушаалаа урвуулан ашиглах зүйл ангиар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж эхэлжээ.

Тодруулбал, нүүрсний сонсголын хоёр дахь өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын удирдлагууд 2020-2022 оны хооронд гадаадын хөрөнгө оруулалттай 38 хуулийн этгээдэд 457.3 га газар эзэмших эрх олгосон талаар мэдээллийг шинжээч танилцуулсан байдаг. Уг асуудал нь Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй байх тул Авлигатай тэмцэх газарт харьяаллын дагуу шилжүүлж шалгуулахаар Түр хорооноос мэдэгдсэн.

Тэгвэл УИХ-ын Хянан шалгах түр хорооноос ирүүлсэн албан бичгийн дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээжээ. Ингэхдээ Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг дарга нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хууль зөрчин Монгол Улсын газар нутгийг БНХАУ-ын компаниудад хууль бусаар эзэмшүүлэх шийдвэр гаргаж, давуу байдал бий болгосон байж болзошгүй үйлдэлд Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, Авлигатай тэмцэх газраас мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа аж. Мөн Нийслэлийн прокурорын газраас хяналт тавихаар болсон байна.

Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Энхбаяр сайд ан намынханыг намнах зорилогоор жижиг таван толгойг ухсан чинь өмнөговь аймагийн ман намынх нь дунд доод шатны дарга ИХТ төлөөлөгч гэх хулгайч нар нь сайдаа сайн уу haiy гээд үсрээд гараад ирдэг юумдаа нүдний булай ч болох юумаа харин энэ хэлэлцүүлэгт АН намын хувьд нэг хорлонтой юум болсон нь хүн хоол идээд байхад өлсөөд зүгээр хэвтээд байлтай биш дээ гэсэн шиг ажинайгаа гуйж гувшиж байгаад гэрээ хийсэн бололтой уг гарвал нь МАН намын угшилтай хуучин пост коммунистууд болох ламбаа тэргүүтэй мүдн фракцынханы зулзаганууд хавчуулагдаад нэрлэгдчихээгүй бол ан нам мэнд мултарах байлаа бас бөөс гэдэг онигоо шиг доржханд энхбаяр хоёр нөгөө муу женко баттулгаа нэрлэхээ мартахгүй байнаа үг хэлэх болгондоо шахуу нэр цохон сануулж байх юум хөөрхий их л өстөй бололтой одоо нөгөө ОДЖАРГАЛЫН уурхайг ухвал энхрий хайрт МАН намд хулгай хийгээгүй хүн үлдэх болуу гэж бодохоос нуруу руу хүйт оргиж байна шүү бас намынх нь нөхөд ганхуягаас их л айж байгаа шинжтэй байнаа

  • З
    Зочин

    Урвагч юм биш үү