ТОДРУУЛГА: Д.Мөнх-Эрдэнийг суллаагүй

 Хууль эрх зүй
Turbat
Унших: 1 мин
00
legacy:munherdene yriltslaga/лшсу.jpg

Гурван жилийн хорих ялаар шийтгүүлсэн АН-ын гишүүн Д.Мөнх-Эрдэнийг сулласан гэх мэдээлэл өчигдрөөс цацагдаж эхэллээ. Энэ талаар ШШГЕГ-аас тодруулахад "Суллаагүй. Ташаа мэдээлэл байна" гэх тайлбарыг өглөө.

Сануулахад, тэрбээр Баянзүрх дүүргийн 441 дүгээр хорих ангид хоригдож буй. Өнгөрсөн лхагва гарагт УИХ-ын дарга Г.Занданшатар ХЭҮК-ын гишүүдтэй хамт түүнийг эргэн очиж, нөхцөл байдалтай нь танилцсан байдаг.