Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
“Өндрөөс үсэрсэн цэрэг ГССҮТ-ийн Сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байна. Биеийн байдал нь хүнд байгаа“
30

Дотоодын цэргийн 05-р ангид энэ сарын 9-ны өдөр буюу өчигдөр тус ангид хугацаат цэргийн албаа хааж байсан цэрэг өндрөөс унаж бэртсэн талаар бид өмнө мэдээлсэн. Тус асуудлын талаар Дотоодын цэргийн штабаас мэдээлэл өглөө. Энэ үеэр Дотоодын цэргийн штабын Захиргаа, удирдлагын газрын дарга хурандаа Д.Энхбадрах дараах мэдээллийг өглөө.



