Н.Өнөрцэцэгийн өмгөөлөгч П.Эрхэмбаяр: Маргааш Ерөнхий шүүгчид гомдол гаргана

 Хууль эрх зүй
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
10
legacy:unuruu setguulch/fb.jpg

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг суллах эсэхийг шийдэх шүүх хурал өнөөдөр /2023.12.12/ боллоо. Шүүхээс Zarig.mn сайтын эрхлэгч Н.Өнөрцэцэгийг үргэлжлүүлэн цагдан хорих шийдвэрийг гаргалаа. Шүүхийн шийдвэртэй холбогдуулан түүний өмгөөлөгч П.Эрхэмбаяр "Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөхгүй гэж шүүх үзлээ. Өмгөөлөгч нарын гаргасан хүсэлтийг хэлэлцсэнгүй. Ерөнхий шүүгч рүү гомдол гаргаж таарах юм байна. Өмгөөлөгч нарын зүгээс дахин гомдол гаргана. Н.Өнөрцэцэгтэй уулзаж байгаа. Биеийн байдал сайнгүй байна. Сэтгэл санааны хувьд ч хэцүү байна. Бага насны хүүхэд асран хамгаалахтай холбоотой асуудал манай үйлчлүүлэгч дээр зайлшгүй хөндөгдөж байна" гэлээ.

Хуваалцах:10

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Та нар танай талын сайтууд өдөр шөнөгүй Өнөрөө Өнөрөө гээд орилолдоод шүүх байгуулагад нөлөөлөх арга хэмжээ аваад байхаар яаж суллах юм. Сулласан шүүгчийг айсан, дарамтанд орсон , НО той ,хамсаатан г.м ээр цоллоно хэн ийм юмтай нүүр тулах юм. Эхнээсээ сүржигнээгүй байсан бол 48 цаг суугаад гараад ирнэ. Та нар зохион байгуулалттайгаар Өнөрөөг хорлож, өрсөлдөгчөө зайлуулж байгаа шүү дээ. Магтаж матна гэдгээр шоронд хатаах гэж байна.Тэр хүний амьдралыг сэгэн дээр овоорсон хар хэрээ шиг сэтгүүлчид та нар үгүй хийж байгаагаа ойлгохгүй байна уу. Хэрэг болохгүй байх нюансыг шаагилдсаар байгаад олон тооны хэрэг болгочихлоо. Хэн хохирох юм Өнөрөө түүний ар гэр л хохирно.