Сэтгүүлч Н.Өнөрцэцэг захидал бичиж, өлсгөлөн зарлаж буйгаа мэдэгджээ

 Хууль эрх зүй
Turbat
Унших: 1 мин
00
legacy:unuruu setguulch/6569a4ed1431cf7f0c8d8de3 copy.jpg

Zarig.mn сайтын Ерөнхий эрхлэгч, сэтгүүлч Н.Өнөрцэцэг захидал бичиж, өлсгөлөн зарлаж буйгаа мэдэгджээ. Учир нь түүнийг 30 хоног цагдан хорих шийдвэрийг шүүхээс гаргасан. Харин өмгөөлөгч нарын зүгээс цагдан хориог өөрчлүүлэх хүсэлтээ шүүхэд хүргүүлж, шүүх өчигдөр уг асуудлыг хэлэлцсэн ч үргэлжлүүлэн хорихоор шийдвэрлэсэн билээ.

Сануулахад, түүнийг мэдүүлэг авахаар удаа дараа дуудсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй. Яллагдагчаар татах тогтоолтой танилцахаас санаатайгаар зайлсхийж, мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулсан. Тиймээс энэ бүхэн нь цагдан хорих үндэслэл болсон" хэмээсэн цагдаагийн байгууллагаас тайлбарласан байдаг.