Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг суллах эсэх шүүх хурал 16 цаг 40 минутанд эхэлнэ
10

Монголын мэдээллийн “Zarig.mn” сайтын эрхлэгч, сэтгүүлч Н.Өнөрцэцэг шүүхийг үл хүндэтгэсэн, худал мэдээлэл тараасан хэргээр арванхоёрдугаар сарын 4-ний өдөр баривчлагдсан байдаг. Түүнийг суллах шүүх хурал арванхоёрдугаар сарын 8-ны өдөр товлогдсон байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшилсон.
Тэгвэл өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 19-ны өдөр сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн цагдан хориог цуцлах эсэхийг шийдвэрлэх шүүх хурал 16 цаг 30 минутанд товлогджээ.



