Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг шүүхийн шийдвэрээр үргэлжлүүлэн хорихоор боллоо

 Хууль эрх зүй
Bolortuya
Унших: 1 мин
00
legacy:unuruu setguulch/бөсё51.jpg

Монголын мэдээллийн “Zarig.mn” сайтын эрхлэгч, сэтгүүлч Н.Өнөрцэцэг шүүхийг үл хүндэтгэсэн, худал мэдээлэл тараасан хэргээр арванхоёрдугаар сарын 4-ний өдөр баривчлагдсан байдаг. Түүнийг суллах эсэхийг шийдвэрлэх 9 дэх шүүх хурал өнөөдөр болж өндөрлөлөө.

Тэгвэл шүүхийн зүгээс цагдан хориог цуцлах шаардлагагүй гэсэн дүгнэлтийг гаргажээ. Түүний өмгөөлөгч нар цахимаар шүүх хуралд оролцсон байна.